blog-single-right-sidebar.html

ОУСДС-ийн Удирдах зөвлөлийн 2016  оны 3 дугаар сарын

 3-ны өдрийн хурлын шийдвэрийн Хавсралт

ОЛОН УЛС СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛЬД

 ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

  1. Ерөнхий зүйл
    1. Олон улс судлалоын дээд сургууль /ОУСДС/-д 2019-2020 онд оюутан элсүүлэхэд Монгол Улсын дээд боловсролын тухай хууль, БСШУ-ны сайдын А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон энэхүү журмыг баримтална.
    2. Оюутан элсүүлэх ажлыг тус сургуулийн захиралын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна.
    3. ОУСДС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
    4. Элсэлтийн журам болон элсэлттэй холбогдолтой нэмэлт мэдээллийг /www.ousds.edu.mn/ цахим хуудсанд байрлуулна.
  2. Бакалаврын  мэргэжлийн ангид  бүртгэх, элсүүлэх
    1. Бүртгүүлэгч нь  энэ журмын Хүснэгт1-д заасан мэргэжлийн ангиудаас сонгож бүртгүүлнэ.
    2. Бүртгүүлэгч нь  ОУСДС-д элсэхэд өгсөн байх ЕШ-ийн өндөр оноотой хичээлийг өөрөө сонгож бүртгүүлнэ.
    3. Хяналтын тоонд  багтсан элсэгч зохих шаардлагыг хангасан бол  эхний жил ерөнхий эрдмийн суурь хичээл үзэж судлах бөгөөд дараагийн жил мэргэжлийн ангийг сонгон суралцах боломжтой.
  3. Элсэгчдэд тавих шаардлага
    1. Элсэгч бүрэн дунд боловсрол болон түүнтэй адилтгах боловсрол эзэмшсэн байна.
    2. Элсэхээр бүртгүүлэгч нь  тус сургуулийн мэргэжлээр элсэхэд шаардлагатай хичээлээр Ерөнхий шалгалт /ЕШ/  өгсөн байна.
    3. Элсэгч  БСШУСЯамнаас баталсан 410 –с дээш оноо авсан байна.
    4. Элсэгчийг сонгосон мэргэжлээрээ өгөх ёстой  ЕШ-ийн илүү оноотой хичээлээр дүнг тооцож бүртгэнэ.
    5. Гадаад оронд  ерөнхий  боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэн ОУСДС-д  элсэх  хүсэлт гаргахдаа элсэхийг хүсч буй мэргэжлийн чиглэлд өгвөл зохих ЕШ-тай дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тухай  тодорхойлолт бичиг баримтыг хавсаргасан байна.

                                                         ОУСДС-ийн бакалаврын ангид 2019-2020   оны хичээлийн жилд 

                                                           оюутан элсүүлэх хөтөлбөр, өгсөн байх ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

 
  1. БАКАЛАВРЫН ЗЭРГИЙН СУРГАЛТ
 

ХӨТӨЛБӨР

МЭРГЭЖИЛ

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

(Аль нэгээр нь 410-с дээш

оноо авсан байх)

 

1

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА

 

  • Олон улсын харилцаны ажилтан
  • Олон улсын эдийн засгийн харилцаа
  • Нийгмийн тухай мэдлэг  эсвэл  Монголын түүх
  • Гадаад хэл 
 
 
 
 

2

ЭДИЙН ЗАСАГ

  • Салбарын эдийн засаг
  • Ня-Бо эдийн засаг
  • Санхүү эдийн засаг
  • Гадаад хэл
  • Математик
 

3

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА

 

  • Менежмент олон улсын худалдаа бизнесийн
  • Менежмент маркетингийн
  • Менежмент мэдээллийн системийн
  • Менежмент хүний нөөц
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг  эсвэл
  • Математик
 
 

4

ЭРХ ЗҮЙ

 

  • Эрх зүйч
  •  Төрийн захиргааны эрх зүй
  •  Олон улсын эрх зүйч
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг  эсвэл
  • Математик
 
 

5

СЭТГҮҮЛ  ЗҮЙ

  • Сэтгүүлч
  • Олон улсын сэтгүүлч
  • Телевизийн сэтгүүлч
  • Цахим сэтгүүл зүй
  • Монгол хэл
  • Нийгмийн тухай мэдлэг  эсвэл  Монголын түүх
  • Гадаад хэл 
 

6

ХУДАЛДАА

  • Гадаад худалдаа гаалийн менежмент
  • Олон улсын худалдаа, бизнесийн удирдлага
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг  эсвэл
  • Математик
 

7

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

  • Аялал жуулчлал-гадаад хэл
  • Олон улсын аялал жуулчлалын менежмент
  • Аялал жуулчлал-зочид буудлын менежмент
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг  эсвэл  Монголын түүх
 

8

УЛС ТӨР СУДЛАЛ

  • Улс төр судлаач
  • Улс төрийн тоймч эксперт
  • Нийгмийн тухай мэдлэг  эсвэл  Монголын түүх
  • Гадаад хэл 
 

9

ОЛОН УЛС СУДЛАЛ

  • Орон судлал- гадаад хэл /орос, хятад, япон, герман .../
  • Монгол судлал- монгол хэл
  • Олон сулс- бүс нутаг судлал
  • Нийгмийн тухай мэдлэг  эсвэл  Монголын түүх
  • Гадаад хэл 
 

10

ФИЛОСОФИ

  • Философич
  • Нийгмийн ухааны багш
  • Нийгмийн тухай мэдлэг  эсвэл  Монголын түүх
  • Гадаад хэл 
 
  1. МАГИСТРЫН  ЗЭРГИЙН СУРГАЛТ
 

1

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА

БАКАЛАВРЫН

ЗЭРЭГТЭЙ БАЙХ

 

2

ЭДИЙН ЗАСАГ

 

3

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА

 
  1. ДОКТОРЫН  ЗЭРГИЙН СУРГАЛТ
 

1

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА

МАГИСТРЫН

ЗЭРЭГТЭЙ БАЙХ