blog-single-right-sidebar.html

ОУСДС- нь 20 удаа төгсөлт хийж 2000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасан байна. Манай төгсөгчид мэрэгжлээрээ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын байгууллага, яам тамгын газрууд, банк санхүү, бизнесийн салбарт хариуцлагатай ажил хийж байна. Түүнчлэн Манай төгсөгчид Монгол улсаас гадаад оронд суугаа тухайлбал: Япон, Франц, Куба, БНСУ-ын Монголын ЭСЯ, Консулын төлөөлөгчийн газруудад мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын аюулгүй байдлын зөвлөлд ч ажиллаж байна.

ОУСДС нь өөрийн орны оюутан залуусыг сургахын зэрэгцээ гадаадын олон орны оюутнуудыг сургасан. Тухайлбал: Орос, Хятад, Чех, Япон улсын оюутанууд сурч төгссөн бөгөөд одоо ОХУ, Хятад улсаас оюутан суралцаж байна.

Тус сургуулийг төгсөгчдөөс өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад суралцагчдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.