blog-single-right-sidebar.html

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА-ны чиглэлээр суралцагсад гадаад харилцааны нарийн мэргэжлийг эзэмшихийн зэрэгцээ хоёр гадаад хэлийг ажлын хэрэгцээний хэмжээнд эзэмшинэ.

Нэгдүгээр ангид дээд  боловсролын суурь хичээлүүдийг үзэж судлах бөгөөд мэргэжлийн боловсрол олгох хичээлүүдийг 2-4 ангиудад үзэж судлана. Олон улсын харилцааны ангид  үзэж судлах мэргэжлийн хичээлүүдээс:

  • Олон улсын харилцааны түүх
  • Олон улсын харилцааны удиртгал
  • Геополитикийн үндэс
  • Дипломат албаны үндэс
  • Консулын албаны үндэс
  • Дипломат ёслол протоколын үндэс
  • Олон улсын байгууллага
  • Олон улсын эрх зүй
  • Гадаад орнуудын үндсэн хуулийн эрх зүй
  • Олон улсын эрүүгийн эрх зүй
  • Эдийн засгийн дипломат
  •  Их гүрнүүдийн гадаад бодлого ба Монгол улс
  • Монголын гадаад улс төрийн харилцааны түүх
  • Уйгаржин монгол бичиг
  • Түргэн бичгийн үндэс

      Олон улсын харилцааны мэргэжлийг эзэмшсэнээр  улс орны амьдралын янз бүрийн салбарт хэрэгцээтэй гадаад харилцааны нарийн мэргэжсэн, судалгааны ба эрдэм шинжилгээний ажилд дадлагажсан, онолын түвшинд хүрсэн оюун сэтгэлгээний өндөр бэлтгэлтэй мэргэжилтэн  болох бөгөөд улс орны аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, олон улсын харилцаа ба олон улсын янз бүрийн байгууллагад эх орноо төлөөлөн ажиллах оюун ухаан, эрдэм мэдлэгийн хангалттай чадвар эзэмшсэн мэргэжилтнүүдийг тасралтгүй шат дамжилгаар өсгөн бойжуулах, дэлхийн олон улсын харилцаанд улс орныхоо эзлэх байр суурийг тодорхойлж, эрх ашгийг нь хамгаалж чаддаг болгох, мэргэжил нэгт олон улсын экспертүүд, дипломатуудтай эн зэрэгцсэн мэдлэг, чадвар, дадлагатай болж төгсөнө.