blog-single-right-sidebar.html

  1. Хөтөлбөрийн тодорхойлолт: “Худалдаа” бакалаврын хөтөлбөр нь 4 жилийн сургалтын хөтөлбөр бөгөөд сургалтын 8 улирал (нэг улиралд 16 долоо хоног) хичээллэх сургалтын төлөвлөгөөгөөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн зорилго нь  худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа салбарт “Худалдаа”-ны мэргэжлээр ажиллагсдыг бэлтгэж,  ажил мэргэжилдээ өсөж дэвших сонирхолтой, бизнесийн  идэвх тэмүүлэл сайтай, мэргэжил, чадвар, чадамжийг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэх  шаардлагатай байсаар байна. Хөтөлбөрийн үндсэн үзэл баримтлал нь худалдааны  салбарт ажиллагсдыг бэлтгэхэд оршино.
  2. Хөтөлбөрийн үндэслэл: Эдийн засаг, менежмент, маркетинг, статистик, худалдааны онолын суурь мэдлэг, бизнесийн байгууллагын борлуулалтын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийх, борлуулалтын төлөвлөгөө болон хөтөлбөр боловсруулах онол арга зүй, худалдааны болон бизнесийн эрх зүй, бараа бүтээгдэхүүний хадгалалт болон тээвэрлэлтийн нөхцөл, олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнийг байршуулах онол арга зүй, бизнесийн байгууллагад ашиглагдах өргөн хэрэглээний программ хангамжийг сайтар эзэмшсэн худалдааны мэргэжилтний хэрэгцээ улам бүр өсч байна.
  3. Хөтөлбөрийн зорилго, зорилт: Худалдаа бакалаврын хөтөлбөр нь Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, бизнесийн харилцааны өргөн чадамжтай бизнесийн болон худалдааны эрх зүйн мэдлэг сайтай, худалдааны мэргэжлийн онолын болон практик дадал, мэргэжлийн гадаад хэлний чадвартай мэргэжилтэнг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Зорилтууд:

  1. Зах зээлийн нөхцөлийг үнэлж, тулгарч буй асуудлуудыг тодорхойлох болон шийдвэрлэх боломжит хувилбаруудыг боловсруулах, үнэлгээний хэмжүүрүүдийг тодорхойлох, оновчтой төлөвлөх, зохион байгуулах ур чадвартай
  2. Худалдааны үйл ажиллагааны үр ашгийг гэрээ тус бүрээр, барааны нэр төрлөөр болон хугацааны үечлэлээр тооцон дүгнэлт хийхээс гадна цаашдын үйл ажиллагааны оновчтой төлөвлөлтийг хийх ур чадвартай
  3. Гэрээ хэлэлцээрийн урьдчилсан нөхцөлийг тохиролцох, барааг агуулах, тээвэрлэх, борлуулахтай холбоотой бүхий л шатны гэрээ хэлцлийг бие даан зохион байгуулах ур чадвартай
  4. Бизнесийн баримт бичгийг боловсруулах, бизнесийн харилцаанд оролцох ур чадвартай
  5. Улс орнуудын хооронд ялгаатай байдаг бизнесийн орчны бүрэлдэхүүн хэсгүүдийг илрүүлж, энэхүү ялгаатай шинж чанарууд нь бизнесийн өмнө ямар сорилтуудыг болон боломжуудыг авчирч буйг тодорхойлох ур чадвартай
  6. Мэргэжлийн үйл ажиллагааны хөгжил, шаардлага, шинэчлэлд зохицон шинэ мэдлэг, дадал чадвар олж авах, бүтээлчээр бие даан суралцах чадвартай болсон байна.