blog-single-right-sidebar.html

“Философи” бакалаврын хөтөлбөрийн зорилго нь: Өнөөгийн монгол нийгэмд философийн ухааныг ямар хэрэгцээнд зориулан хөгжүүлэх, яаж ашиглах ёстойг ухаарах хэмжээнд хүрээгүй байна. Гэтэл монгол орны сонгосон тэр хөгжлийн замд нь философийн ухаан ямар үүрэг гүйцэтгэдэгийг орчин үеийн барууны орнуудын нийгмийн оюун санааны амьдралын бодит байдлаас харж, ухаарч болно. Тэдгээр оронд “Хүүхдийн философи”, “Өсвөр ба залуу үеийнхний оюун хэрэгцээнд зориулагдсан философидолт”, “Амьдралын философи” гэх мэтээр хөгжсөн байна. Энэ бүхнийг эзэмшсэн, жинхэнэ шинэ үеийн философич, мэргэжилтэн бэлтгэх явдал энэ хөтөлбөрийн зорилго юм.

Хөтөлбөрийн зорилт:

 

Хөтөлбөрийн төгсгөлд оюутны эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, чадамжийг заасан сургалтын хүрэх үр дүн талаас хөтөлбөрийн зорилтыг тодорхойлсон байна. Зорилт нь үндэсний мэргэжлийн тогтолцоо, байгууллагын зорилт, холбогдох мэргэжлийн салбар болон оролцогч талуудыг хэрэгцээ шаардлагад нийцсэн байна.

Төгсөгчид:

  • Дэлхийн философийн түүхийн бүрэн курс судлаж эзэмшсэн байх.
  • Мэргэжлээрээ англи, орос, япон хэлний аль нэгээр эрдэм шинжилгээний семинарт илтгэх чадвартай байх.
  • Мэргэжлийн хүрээний эрдэм шинжилгээний ажлаа дээрх гадаад хэлнүүдийн аль нэгээр бичдэг байх.