blog-single-right-sidebar.html

Д.Дашпүрэв. “Монгол дахь аюумшгийн ноёрхол ба улс төрийн хэлмэгдүүлэлт 1920-1990” нь анх 1992 онд Энэтхэг улс, Шинэ Дели хотод англи хэл дээр хэвлэгдэнээсээ хойш АНУ-д 3 удаа хэвлэгдэж уншигчдын хүртээл болсон ба 2013 онд япон хэлээр Токио хотод хэвлэгдсэн байна. Хараахан монгол хэлээр хэвлэгдээгүй байна. Энэ номын талаар доктор /Ph.D/Ж.Жаргалын ХХ зууны монгол дахь улс төрийн дэглэмйн асуудлаархи монголын эрдэмтэдийн судалгааны бүтээлд тодорхой дурьдагджээ.

Дэлгэрэнгүй

“Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үе шатууд” ном нь 1995 онд “Этапы модернизации монгольского общества” нэртэйгээр анх орос хэл дээр хэвлэгдсэн бөгөөд түүнийг философич Ч.Баатар монгол хэлэнд орчуулсныг Олон улс судлалын дээд сургуулиас эрхлэн 2005 онд хэвлэсэн байна. Энэ номын тухай мэргэжлийн резенцийг Философийн шинжлэх ухааны доктор/Sc.D/, академич Г.Чулуунбаатар бичсэнийг энд толилуулав. Энэ номыг 2018 онд орос хэл дээр АНУ-д дахин /3 дахь удаад/ хэвлэжээ. Энэхүү гуравдахь хэвлэлд уг бүтээлийн талаархи ОХУ-ын болон монголын мэргэжлийн ьэрдэмтэдийн отзыв, резенцүүдийг орос хэл дээр хавсралт болгон хэвлэжээ.

Дэлгэрэнгүй

“Монголын философийн товч түүх” номыг Олон улс судлалын дээд сургуулиас эрхлэн 2013 онд Улаанбаатар хотод монгол хэл дээр хэвлүүлсэн бөгөөд уг ном 2015 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын хэвлэлийн хорооноос эрхлэн гаргасан “Гадаадын монголч эрдэмтэдийн бүтээлийн чуулган” цувралын 14 дүгээр боть болж худам/босоо/ монгол бичгээр хэвлэгдсэн байна. Зохиогчийн энэ бүтээлийг 2016 онд япон хэл ээр орчуулан Токио хотноо хэвлэжээ. Мөн уг номыг орос хэлээр орчуулан АНУ-д 2018 онд дахин хэвлэсэн байна. Энэ номын тухай профессор А.Жамбал судлагааны дэлгэрэнгүй рецензи бичсэнийг толилуулав. Мөн философийн ухааны доктор/Ph.D/ Б.Буяндэлгэр, философийн ухааны доктор/Ph.D/ О.Золзаяа нар мэргэжлийн рецензүүд бичиж хэвлүүлсэн байна.

Дэлгэрэнгүй
Нийт: 5 мэдээлэл байна