МАРКЕТИНГИЙН ГАЗАРТ САЛБАР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Зар оруулсан:

2018-03-26 11:34:14

Ажлын байрны нэр:

МАРКЕТИНГИЙН ГАЗАРТ САЛБАР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

МАРКЕТИНГИЙН ГАЗАРТ САЛБАР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН


Ажлын байрны зорилго: 

Салбар хариуцсан мэргэжилтэн нь банкны брэндийн бодлого, стандарт, маркетингийн төлөвлөлттэй нийцүүлсэн мерчандайзингийн бодлого төлөвлөгөөг боловсруулах, банкны салбар, нэгжүүдийн жигд байдлыг хангах, сурталчилгаа байршуулах зэрэг мерчандайзингтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэж ажиллана.

Үндсэн шаардлага:

  • Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк санхүү, эдийн засаг, санхүүгийн мэдлэгтэй;
  • Олон салбар сүлжээ бүхий үйлчилгээний байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай;
  • Олон улсын болон дотоодын сүлжээ байгууллагын стандарт хэрэгжүүлэлтийн талаар тодорхой мэдлэгтэй байх, ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй;
  • Удирдан зохион байгуулах, бие даан оновчтой шийдвэр гаргах чадвартай;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт, ажлын ачаалал даах чадвартай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Нягт нямбай, цагийн менежмент сайтай;
  • Зөв шийдлийг эрэлхийлэн, байнга сайжруулах санаачлагатай, бүтээлч хандлагатай;
  • Үнэнч шударга, ажилдаа идэвх санаачлагатай, шинийг сурах эрмэлзэлтэй;
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай байх;

Монгол улсын хамгийн  өргөн салбар нэгжийн  сүлжээтэй банканд ажиллахыг сонирхсон хүмүүс дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурдсан материалуудыг  бүрдүүлэн  2018.03.30-ны  дотор ХААН Банкны веб хуудсаар дамжуулж анкетаа бөглөж илгээнэ үү.

Өргөдлийн маягтыг цахим хэлбэрээр бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

1. Дипломын хуулбар

2. Иргэний үнэмлэхийн хуулбар        

Ажилд орохыг хүсэгчийн анкетыг www.khanbank.com хаягаар нэвтэрч Ажлын байр хуудсан дахь анкетыг электрон хэлбэрээр бөглөж илгээнэ. Мөн jobs@khanbank.com хаягаар CV-гээ илгээх боломжтой

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.